•   70567012
  •   bor-undur_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Хэрэг хуваарилах журам
    • Эвлэрүүлэн зуучлал
    • Шүүгчийн ёс зүй зөрчилд гомдол гаргах
    • Шүүхийн тамгын газарт гомдол гаргах журам
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эрх зүйн акт
  • Холбоо барих

Шүүхэд иргэд яаж нэхэмжлэл гаргах, түүний бүрдүүлбэр, нэхэмжлэл бичих загвар ямар байх вэ?

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг "Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан болон тухайн үед нэхэмжлэл хүлээн авч байгаа шүүгчийн туслах "Шүүхийн мэдээлэл лавлагааны алба"-ны өрөөнд ажлын цагаар хүлээж авна. Нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандарт нийцэж байгааг хянан үзэж авна.

Нэхэмжлэл гэж юу вэ?

Нэхэмжлэл гэдэг нь аль нэг байгууллага иргэдээс өөрийн зарчигдсөн эрхээ хэмгаалуулахаар шүүхэд хандаж бичгээр гаргасан гомдол /хүсэлт/-ийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь заавал бичгийн хэлбэртэй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэлд дараахь зүйлийг заавал тусгасан байна.

  1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, харилцах утасны дугаар, хэрэв нэхэмжлэгч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
  3. Хариуцагчын овог, эцгийн нэр, өөрийнх нь нэр, хаяг, /оршин суугаа, ажлын газрын/ хэрэв хариуцагч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнийн дүн
  5. Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримтууд, тэдгээрийн жагсаалт
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлүүлэхийг хүсвэл энэ тухай бичгээр гаргасан хүсэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргана.

Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэлийг хариуцагчийн тооогоор гаргаж шүүхэд ирүүлнэ.

Нэхэмжлэл бичих загвар

Нэхэмжлэлийг бичихдээ хэрэгт үдэгдэх зайг үлдээж цаасны урд талаас 3 см-ийн хойноос бичнэ.


Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.live.shuukh.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Авилга мэдээлэх утас: 110
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Хэнтий аймаг, Бор өндөр сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

Мэдээлэл лавлагааны утас: 70567012

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн утас: 70567006

Факс: 70567013

И-мэйл: bor-undur_tg@shuukh.mn

Copyright © Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх