Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2020-01-15 Бор-Өндөр сум
Нэхэмжлэгч: .................................. сумын 1-р багийн дунд сайханы 7-р гудамжны 10 тоотод оршин суух Тайж овгийн Доржийн Нандинцэцэг Утас: ................. /РД: ....................../
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян овоо сумын төвд оршин суух Дархан овгийн Болдын Наранбаатар Утас: ....................... /РД: ..................../
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Наранбаатартай 1988 оноос өнөөдрийг хүртэл хавтран амьдарч байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 1989 оны 12-р сарын 10-ны өдөр хүү Н.Оргил, 1993 оны 2-р сарын 10 ны өдөр охин Н.Хулан нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна.Наранбаатар нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул хариуцагч Наранбаатараасхүү Н.Оргил, охин Н.Хулан нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна.
Наранбаатар бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул хүү Н.Оргил охин Н.Хулан нарт тэтгэлэг тогтоолгож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан .......................... Д.Нандинцэцэг
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарлаж батлуулах
- Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн бичиг
- Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно
- Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.