•   70567012
  •   bor-undur_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Хэрэг хуваарилах журам
    • Эвлэрүүлэн зуучлал
    • Шүүгчийн ёс зүй зөрчилд гомдол гаргах
    • Шүүхийн тамгын газарт гомдол гаргах журам
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эрх зүйн акт
  • Холбоо барих

Олон тооны мал бүлэглэн хулгайлсан бол хорих ял шийтгэнэ

Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан...” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэв.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж Т.Б-ийн 44 ишиг, 9 хурга, Ж.Э-ийн 3 бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг нь ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн 8 тооны ишгийг Портероор тээвэрлэн Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдов.

Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үйлдэлд 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)

Харин Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хэрэгсэхгүй болгож, цагаатгав.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.live.shuukh.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Авилга мэдээлэх утас: 110
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Хэнтий аймаг, Бор өндөр сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

Мэдээлэл лавлагааны утас: 70567012

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн утас: 70567006

Факс: 70567013

И-мэйл: bor-undur_tg@shuukh.mn

Copyright © Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх