•   70567012
  •   bor-undur_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Хэрэг хуваарилах журам
    • Эвлэрүүлэн зуучлал
    • Шүүгчийн ёс зүй зөрчилд гомдол гаргах
    • Шүүхийн тамгын газарт гомдол гаргах журам
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эрх зүйн акт
  • Холбоо барих

ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад дотоодын сургалтыг зохион байгууллаа.  

Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа:

Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн төлөвлөгөөний дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн тодорхой хэсгээс албан байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлохын ач холбогдол сэдвээр

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа: “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техникийн зохион байгуулалтыг хангах тухай” сэдвийн хүрээнд эрүү, иргэн, захиргааны хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах ажиллагааны тухай сургалт;

Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал: 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль” мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг асуудлыг, мөн “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-ийн хүрээнд харилцан ярилцаж, тус хуулиар практикт гардаг бодит жишээн дээр тулгуурлаж ажилтнуудыг мэтгэлцүүлэх зарчмаар сургалтыг зохион байгууллаа.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.live.shuukh.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Авилга мэдээлэх утас: 110
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Хэнтий аймаг, Бор өндөр сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

Мэдээлэл лавлагааны утас: 70567012

Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн утас: 70567006

Факс: 70567013

И-мэйл: bor-undur_tg@shuukh.mn

Copyright © Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх