Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022.10.20-ны өдрийн 2022/ШЗ/400 дугаартай шүүгчийн захирамж.
Шүүхийн шийдвэрийн тойм. №1, 2023.01.23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Прокуророос яллагдагч С, Д нарыг бүлэглэн иргэн Х-ын бэлчээрт байсан 8 тооны үхрийг авч, бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч Д-ын өмгөөлөгчөөс С, Д нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй, харин "Алдуул мал завших" гэмт хэрэг бөгөөд хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтэй байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж өгнө үү.” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан.
Дээрх өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх тухай хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй байх тул уг хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэв.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ.