Шүүхийн тамгын газрын 2022 оны тайланг нийт шүүгч, ажилтнуудын
шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүллээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 11.2-д “Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийн тайланг бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тухайн шүүхэд танилцуулна” гэж заасны дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа
Шүүхийн тамгын газрын бүтэн жилд хийсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд шүүгч ажилтнуудаас тайлантай холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, санал хүсэлтийг 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгахаар боллоо.