Ахлах ангийн сурагчдад сургалт, мэдээлэл хийлээ
Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулиас зохион байгуулж буй “Би хуулиа мэддэг сурагч” аяны хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Энхмаа “Шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн онцлог болон өөрийн шүүхийн талаар танилцуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нь “Зөрчлийн тухай хууль”-ийн ойлголт, зөрчлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ ? сэдвээр тус сургуулийн ахлах ангийн 85 сурагчдад сургалт, мэдээлэл өгч, сурагчдаас ирүүлсэн асуултад хариулж сургалтыг үр дүнтэй өнгөрүүллээ.