“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2026″ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛААBorundur2026-05-04Мэдээ мэдээлэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөл болон тус сум дахь сум дундын Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, Хаан Банк ХК, улсын бүртгэгчид, нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран Хуульчдын “Хуульчийн Про боно-2026” өдөрлөгийг уламжлал болгон Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын “Иргэний танхим”-д амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус шүүхээс анхан шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, танилцуулга, гарын авлага тараах, иргэдэд шүүхийн мэдээлэл лавлагааг танилцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сурталчлан таниулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хийх, шүүхэд хандах, мэдүүлэх эрхийн талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.