УТАСНЫ ДУГААР:  70567012

СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянмөнх суманд "Нээлттэй өдөр" -өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тухай", “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Эвлэрүүлэн зуучлалын тухай" хуулиудаар сургалт хийж, мэдээлэл өгч санал асуулгын хуудас бөглүүллээ.

Мөн иргэдээс ирсэн нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч, шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчдыг дуудах зэрэг хуульд заасан холбогдох ажиллагаануудыг тус тус хийж гүйцэтгэв.