УТАСНЫ ДУГААР:  70567012

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан нар 2026 оны 04 дүгээр сарын 14ий өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, ажилтнуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж санал, хүсэлтийг сонслоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ын талаар мэдээлэл өглөө.