УТАСНЫ ДУГААР:  70567012

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Арван долоо дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг-ээр шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгийг,  

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, Б.Туяа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа нарыг,

Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа нарыг тус тус шагнасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах, шүүгч Р.Батбаяр, Тамгын газрын дарга Б.Бундсүрэн нар гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Гал морин жилийн босгон дээр ажил хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал хүртсэн нийт ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР