УТАСНЫ ДУГААР:  70567012

“Иргэдийн өдөр”-т оролцлоо

2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан “Иргэдийн өдөр” өдөрлөгт оролцлоо. Тус өдөрлөгийн үеэр шүүхийн тогтолцоо, шүүхэд хандах эрх, шүүхийн үйлчилгээ болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч, иргэдэд газар дээр нь хүссэн мэдээ мэдээллийг өгч, иргэдэд гарын авлага тараалаа.

Мөн Бор-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан “АХА” тэмцээнд тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ оролцож “Дэд” байр эзэлсэн байна.