УТАСНЫ ДУГААР: 70567012
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газартай хамтран 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Арван мянгуулаа болцгооё ” аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Бор-Өндөр сумын соёлын төвийн гадна талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр шүүхийн тогтолцоо, шүүхэд хандах эрх, шүүхийн үйлчилгээ болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэд, аж ахуйн нэгжид мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, нэхэмжлэлийг хүлээн авч, иргэдэд газар дээр нь хүссэн мэдээ мэдээллийг өгч, иргэдийн дунд гарын авлага тараалаа. Өдөрлөгт тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Нийгмийн даатгалын тасгийн хамт олон, Иргэний болон улсын бүртгэгчид, Хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, Татварын улсын байцаагч нар оролцож хамтран ажиллав. Хамтран ажилласан байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.
