“СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН-2025” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.Borundur2025-07-02Мэдээ мэдээлэл Монгол улсад ГХУСАЗСЗ-ийн 60 жилийн ойн хүрээнд Хэнтий аймгийн Дархан сумын тамгын газарт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж буй “Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх бүсчилсэн зөвлөгөөн-2025”-д тус шүүхээс иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор оролцож байна. Зөвлөгөөнд Сумдын ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, хууль эрх зүй, нийгмийн бодлогын мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл бүхий хүмүүс оролцож байна. Тус зөвлөгөөн нь ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөрчлийг бууруулах зорилгоор иргэдтэй уулзаж, уулзалт, хэлэлцүүлэгт оролцогч төлөөлөгч нарт орон нутгийн хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, тэдний санал, хүсэлтийг сонсох, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байна.