ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВBorundur2025-06-16Мэдээ мэдээлэл ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ Тус шүүхийн тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, сул хараатай буюу харааны бэрхшээлтэй иргэд шүүхийн үйлчилгээг бусдаас хамааралгүйгээр хараат бусаар авах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон архивын үйчилгээний журмын талаар мэдлэг, мэдээлэл олж авах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Шүүхийн архиваас үйлчилгээ авах журам” цуврал номуудыг брайль үсгээр хэвлүүлэн ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-д байршуулав. Үүнээс гадна тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын гарц, тэмдэглэгээг хийв.