УТАСНЫ ДУГААР:  70567012

“БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоолыг баталсан байдаг.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2025 оын 05 дугаар сарын 14-ний өдөр “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөл, Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Хамтарсан баг, Ерөнхий боловсролын сургуультай хамтарч Бор-Өндөр сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг “ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа “Гэр бүлийн зөрчлийг эерэгээр шийдвэрлэх арга” сэдвээр өдөрлөгт ирсэн иргэдэд сургалт, мэдээллийг өгсөн.

Мөн өдөрлөгийн үеэр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлрн гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа нь Бор-Өндөр сумын “Гэрлэх ёслолын өргөө”-нд гэрлэлтэй батлуулсан Бор-Өндөр сумын 4 гэр бүлд баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа.