УТАСНЫ ДУГААР:  70567012

“ГАРААС ГАРТ” арга хэмжээг зохион байгуулав

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах зорилгоор “Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ”-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр дээр “ГАРААС ГАРТ” нээлттэй өдөрлөгийг тус сумын төрийн захиргааны байгууллагын мэргэжилтнүүд, ХУРДАНүйлчилгээний цэгийн болон нэг цэгийн үйлчилгээний ажилтнуудтай хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг “Зөрчлийн тухай хууль”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвүүдээр инженер техникийн ажилтнууд, цехийн мастеруудад сургалт сурталчилгаа хийж, мөн “Шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн үйл ажиллагааны талаар” болон “шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдолсэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөөг өгч, холбогдох гарын авлага, материал тараалаа.