“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025″ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛААBorundur2025-05-01Мэдээ мэдээлэл Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөл болон Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, улсын бүртгэгчид, нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран Хуульчдын “Хуульчийн Про боно-2025” өдөрлөгийг уламжлал болгон Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын “Иргэний танхим”-д болон шүүхийн байранд тус тус амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус шүүхээс анхан шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, танилцуулга, гарын авлага тараах, иргэдэд шүүхийн мэдээлэл лавлагааг танилцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сурталчлан таниулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хийх, шүүхэд хандах, мэдүүлэх эрхийн талаар зөвлөгөө өгөх, мөн шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагч нар иргэдэд бие хамгаалах тусгай хэрэгслийн талаар үзүүлэн таниулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Өдөрлөгт 50 гаруй хүмүүст мэдээ мэдээлэл өгсөн ба иргэд ихэвчлэн архивын үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл авсан байна.