Дотоодын сургалт зохион байгуулавBorundur2024-11-08Мэдээ мэдээлэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2024 оны дотоодын сургалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ээлжит сургалтыг архив, бичиг хэргийн эрхлэгч О.Баярчимэг “Хүний эрх ялгаатай байдал, ялгаварлан гадуурхалт”, “Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт”,"Хүний эрхэд суурилсан хандлага-хохирогч төвтэй арга барил", эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Бат-Эрдэнэ “Ажлаас халшрах хам шинж” зэрэг сэдвүүдээр тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, мэдээллийг өглөө.