УТАСНЫ ДУГААР:  70567012

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАВ

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 тоот тушаалын дагуу тус шүүх нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг иргэдэд мэдээлэл өгөх өдөр болгож “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээг 09 цагаас 12 цаг хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний танхимд, 14 цагаас 16 цаг хүртэл шүүхийн танхимд явуулж, шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлан таниулах, өөрсдийн хийсэн гарын авлага “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Иргэн таны явуулын хөтөч” номыг тараах, шүүхийн үйлчилгээний болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх асуумж, санал асуулгын хуудсыг бөглүүлж, нийт 80 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ