×

Warning

JFTP: :write: Bad response

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь анх “Шүүх байгуулах тухай” хуулийн 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар, Дэлгэрхаан сумдыг харьяалан 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус шүүх нь Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Н.Адъяа, А.Энхбаатар, тамгын төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Дуламсүрэн, бичээч, бичиг хэргийн эрхлэгч Д.Мөнхцэцэг, үйлчлэгч-зарлага Ц.Цэцэгсайхан нарын бүрэлдэхүүнтэй шүүн таслах ажиллагаагаа эхлүүлж, 2003 онд бие даасан төсөвтэй болжээ. 2008 оноос тус шүүхэд “Мэдээлэл лавлагааны алба”-ыг ажиллуулсанаар шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй болж, иргэд, байгууллага нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах болсон. Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар “Сум дундын 29 дүгээр шүүх” болон өөрчлөгдөж, Дорноговь аймгийн Иххэт сум, Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сумдыг харьяалан Ерөнхий шүүгч Т.Болормаа, шүүгч Н.Адъяа, М.Энхмандах, Тамгын албаны дарга З.Ууганжаргал, нягтлан бодогч А.Наранбаатар, шүүгчийн туслах П.Амаржаргал, Л.Хэрлэнтуяа, Л.Номин-Эрдэнэ, мэдээлэл лавлагааны ажилтан Д.Ариунзориг, нярав Б.Үүрийнтуяа, бичиг хүргэгч Ц.Цэцэгсайхан, үйлчлэгч Б.Аюурзана, жолооч Б.Баттүшиг, жижүүр М.Мажиг, Б.Лхагвасүрэн, У.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-нд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталж, 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тус шүүхэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж эхэлснээр талуудын хоорондын харилцааны зөрчил, маргааныг шүүхийн бус эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэгдэх нөхцөл бүрдсэн. 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс тус шүүхийн дэргэд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Тахарын хэсэг байгуулагдаж Тахарын албаны тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн тус шүүхийн тамгын газартай хамтран ажиллаж байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор харьяалсан Дархан, Баянмөнх, Галшар сумуудад улирал бүр нүүдэллэн ажиллаж, иргэдэд шүүхийн шинэтгэл, шүүхийн тухай хууль тогтоомжийг сурталчилж, тусгайлан бэлтгэсэн гарын авлага, зурагт хуудсуудыг иргэдэд хүргэж байна. Мөн шүүхийн мэдээлэл лавлагааны самбарыг харьяалсан сумуудад байрлуулснаар иргэд нэхэмжлэл, гомдол, хүсэлтийн загвар, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, холбоо барих утасны дугаар зэрэг шүүхийн мэдээллийг оршин суугаа газраасаа авах боломжтой болсон. Манай амжилтууд: -2012 .10.27. Монгол улсад шүүх байгуулагдсаны 101 жил, Улсын Дээд Шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ын “Сагсан бөмбөг”-ийн төрөлд амжилттай оролцож дэд байранд шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, -2012.12.21. Хэнтий аймгийн шүүхээс зохион байгуулсан “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, -2013.03.02. Эх орончдын өдөрт зориулсан “Гар бөмбөр”-ийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, -2013.04.21. Сум дундын 29 дүгээр шүүхээс зохион байгуулсан “СПОРТЫН БАГА НААДАМ”-ын сагсан бөмбөгийн тэмцээнд 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, -2014.01.31. Бор-Өндөр сумын “ОНЫ ТЭРҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, -2014.08.07. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулсан “ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН” аянд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнуулж байв.

Манай зочид

Өнөөдөр 3

Өчигдөр 131

Энэ 7 хоног 177

Энэ сар 2253

Нийт 601056