×

Warning

JFTP: :write: Bad response

сургалт

сургалт (72)

Сургалт зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал шүүхийн захиргааны ажилтнуудад "Хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах журам, “Иргэдэд үйлчилдэг байгууллагын үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүй” сэдвүүдээр 2020 оны 06-р сарын 30-ны өдөр дотоодын сургалтыг зохион байгууллаа. Сургалтын явцад ажилтнуудтай харилцан ярилцаж санал бодлоо солилцов.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2020 оны дотоодын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх ажлыг сайжруулах зорилгоор “Иргэн та хэнд хандах вэ?” самбарыг Бор-Өндөр сумын төвд байрлууллаа.

Баянмөнх суманд нүүдэллэн ажиллалаа.

            Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, сурталчилах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяа, А.Оюун-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, архив бичгийн хэргийн эрхлэгч Х.Бат-Эрдэнэ нар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд нүүдэллэн ажиллалаа.

            Нүүдэллэн ажиллах хугацаандаа иргэний хэргийн оролцогчдод нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг тайлбарлах, тайлбар мэдүүлэг авах, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нийт 8 өргөдөлд ажиллагаа хийж 5 өргөдөлд талуудыг эвлэрүүлэн эвлэрлийн гэрээ байгуулав. Мөн Баянмөнх сумын ИТХ-ын дарга, багийн ИНХ-ын дарга нийт 8 хүнийг хамруулж, шүүхээс эмтхэтгэн гаргасан гарын авлага ном тараах, шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлан таниулах ажлыг хийж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.

           

Баянмөнх суманд ажиллалаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа нар нь шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 2020 оны 06-р сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд нүүдэллэн ажиллалаа.

Нүүдэллэн ажиллах үеэр тус сумын иргэд, сумын тамгын газрын ажилтнуудад “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Цахим зөвлөх”-ийг хэрэглэх талаар мэдээлэл хийж, Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд бизнесийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа хийж, өөрийн шүүхийн хийсэн “Иргэн таны явуулын хөтөч” гарын авлага, номыг сурталчлах, тараах зэрэг ажлуудыг хийж ажиллалаа.

“Шүүгчийн тангараг” өргөх ёслол боллоо.

Монгол улсын ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон Б.Болор-Эрдэнийн “Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхийн хуралдааны танхимд зохион байгууллаа.

Шүүгч Б.Болор-Эрдэнийн Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Л.Наянтай нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч Б.Болор-Эрдэнийн намтрыг товч танилцуулж, Монгол улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигийн дагуу шүүгчийн тангаргийг өргүүллээ.

Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны хамт олон болон хуулийн байгууллагуудын төлөөлөл оролцож дурсгалын зүйл гардууллаа.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ШАГНУУЛАВ.

Шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах нөхцлийг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан амжилт гаргасныг үнэлэн Монголын Шүүхийн Захиргааны Ажилтны Холбооноос тус шүүхийн ажилтан Б.Аюурзаныг 2019 оны “ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулсан тул шүүхийн тамгын газрын дарга Л.Наянтай 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналыг гардуулан өгөв.

Ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэлээ

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас “COVID-19” короновирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу хариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, ажилчдын дархлааг дэмжих, маск тараах болон иргэдийн халуун үзэж нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

            Энэ удаад Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран шүүхийн байрны өрөө тасалгаа, коридор, шүүх хуралдааны танхимуудад технологийн горимын дагуу 3 дахь удаагаа ариутгал хийлгэлээ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

  •  Start 
  •  Prev 
  •  1  2  3  4  5  6 
  •  Next 
  •  End 
Page 1 of 6

Манай зочид

Өнөөдөр 6

Өчигдөр 34

Энэ 7 хоног 157

Энэ сар 496

Нийт 613088