×

Warning

JFTP: :write: Bad response

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

  1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа.
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
  3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
  5. Нэхэмжлэлийн үнэ
  6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
  7. Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт
  8. Хэрэв таны нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.
  9. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

/ИХШХШ тухай хуулийн 62 дугаар зүйл/


  • Нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах зүйлийг хуульд дэлгэрэнгүй заасан байна. Энэ зүйлд заасан шаардлага бүх төрлийн нэхэмжлэлд хамааралтай болно.

Õýíòèé àéìãèéí Áîð-ªíäºð ñóì äàõü

ñóì äóíäûí ø¿¿õýä íýõýìæëýë

ãàðãàõ íü:

2017.01.04                                                                           Бор-Өндөр сум

Нэхэмжлэгч: ................................ сумын 1-р багийн дунд сайханы 7-р гудамжны 10 тоотод оршин суух Тайж овгийн Доржийн Нандинцэцэг Утас: ................. /РД: ....................../

Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян овоо сумын төвд оршин суух Дархан овгийн Болдын Наранбаатар Утас: ....................... /РД: ..................../

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон эд хөрөнгийн маргаан шийдүүлэх тухай

Нэхэмжлэлийн агуулга: Наранбаатартай 1988 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. Наранбаатартай гэр бүл болсноос хойш 1989 оны 12-р сарын 10-ны өдөр хүү Н.Оргил, 1993 оны 2-р сарын 10 ны өдөр охин Н.Хулан нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна.Наранбаатар нь сүүлийн жилүүдэд архи их ууж ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж хэрүүл маргаан тасрахгүй амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул Нара нбаатартай гэрлэлтэй цуцлуулж хүү Н.Оргил, охин Н.Хулан нараа өөрийн асрамжиндаа авч Б.Наранбаатраас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна.

Мөн бид хамтран амьдарснаас хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар 1 ширхэг, хувийн орон сууц, машин гэх мэт эд хөрөнгүүдийг хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд эдгээр хөрөнгөнөөс газар, орон сууцаа хүүхдүүдийнхаа ирээдүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс өөрийн эзэмшилдээ авах хүсэлтэй байна.

Эдгээр эд хөрөнгүүдээ /газар 8 сая, орон сууц 22 сая/ нийт 30 сая төгрөгөөр үнэлэж байна.

Нэхэмжлэл гаргасан .......................... Д.Нандинцэцэг

   Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

1. Гэрлэлтийн баталгааны хувь/батлуулах/

2. Хаан банкны / 5946025661/ дансанд 70200 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамж/

3. Хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарлаж батлуулах

4. Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн бичиг

5. Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно

6. Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/

7. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь

    сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

2017-01-15                                                                           Бор-Өндөр сум

Нэхэмжлэгч: .................................. сумын 1-р багийн дунд сайханы 7-р гудамжны 10 тоотод оршин суух Тайж овгийн Доржийн Нандинцэцэг Утас: ................. /РД: ....................../

Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян овоо сумын төвд оршин суух Дархан овгийн Болдын Наранбаатар Утас: ....................... /РД: ..................../

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн агуулга: Наранбаатартай 1988 оноос өнөөдрийг хүртэл хавтран амьдарч байна. Бид хатран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 1989 оны 12-р сарын 10-ны өдөр хүү Н.Оргил, 1993 оны 2-р сарын 10 ны өдөр охин Н.Хулан нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна.Наранбаатар нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул хариуцагч Наранбаатараасхүү Н.Оргил, охин Н.Хулан нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна.

Наранбаатар бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул хүү Н.Оргил охин Н.Хулан нарт тэтгэлэг тогтоолгож өгнө үү. 

Нэхэмжлэл гаргасан .......................... Д.Нандинцэцэг

         Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

1. Хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарлаж батлуулах

2. Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн бичиг

3. Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно

4. Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/

5. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт

  

Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь

   сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

2017.02.26                                                                               Áîð-ªíäºð сум                                                              

Íýõýìæëýã÷:    Áîð-ªíäºð сум 2-ð баг 53-ð áàéðíû 18 òîîòîä  îðøèí ñóóõ Цагаан îâîãò Жаргалын Баярмаа.

Утас:……………….

Õàðèóöàã÷:  Бор-ªíäºð сум 2-ð баг 54-ð áàéðíû 19 òîîòîä  îðøèí ñóóõ Ширээ овогт Анхбаярын Бат

Утас:………………

Íýõýìæëýëèéí øààðäëàãà: Ýöýã òîãòîîëãîæ, õ¿¿õäèéí òýòãýëýã ãàðãóóëàõ

Íýõýìæëýëèéí óòãà: Жаргалын Баярмаа миний бие 1990 оны 10 сард  Анхбаярын Баттай танилцаж, хамтран амьдрах болсон. Бид нарын хамт амьдрах хугацаанд 1992 оны 10-р сарын 01-нд хүү Баярхүү,  1996 оны 07-р сарын 14-нд охин Саран нар тус тус төрсөн. Анхбаярын Батын зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон учир Анхбаярын Батыг хүү Баярхүү, охин Саран нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү?

Íýõýìæëýëä хавсаргасан материал:

  1. Íýõýìæëýë 2 õóâü
  2. Óëñûí òýìäýãòèéí õóðààìæ òºëñºí áàðèìò/Õààí áàíê 5946025661 дансанд 70200 төгрөг тушаана/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  5. 18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж байгааг, эсхүл өвчтэй ямар өвчтэй болох талаарх өрхийн эмчийн тодорхойлолт
  6. 16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт
  7. Хорооны Засаг даргын тодорхойлолт

Íýõýìæëýë ãàðãàñàí: ....................Ж.Баярмаа

Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь

 сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

             

2017-02-15                                                                           Бор-Өндөр сум

Нэхэмжлэгч: ............................................ сумын Баян багийн Өлзийт гэдэг газар нутаглах Боржигон овгийн Доржийн Дулам. Утас: ............./РД: ..................../

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн агуулага: Д.Чимгээ миний бие Х.Баатартай 2011 онд танилцаж улмаар 2012.04.07 хүү Б.Оргил мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтэй батлуулаагүй байсан бөгөөд Х.Баатар хүүгээ мэндэлснээс хойш 2 сарын дараа өвчнөөр нас барсан. Ингээд хүү Б.Оргилд хагас өнчний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас уг тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд намайг Х.Баатартай хамтын амьдралтай байсныг мэдэх М.Мандах, О.Сайнгэрэл нарыг гэрчээр асууж хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан: ..............................Д.Дулмаа

 

         Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

1.Нас баралтын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /батлуулах/

2.Хамтран амьдарч байсныг гэрчлэх 2 хүний тодорхойлолт /ирэгний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт /

3.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг Хаан банкны 5946025661 дансанд тушаасан баримтаа хавсаргана.

4.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /батлуулах/

5.Нэхэмжлэлийг 1 хувь бичиж болно.

6.Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/

7.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт

Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь

  сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

             

2017.01.16                                                                                     Бор-Өндөр сум

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянмөнх сумын   3-р багт оршин суух, Тугчин овогт Дамбын Хангай.

Утас: . . . . . . . . . . . .

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

            Нэхэмжлэлийн утга: Миний бие Д.Хангай нь 1971 оны 06-р сарын 15-ны өдөр  Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд малчинаар ажилд орсон. 1971 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1977 оны 07 сарын 03-ныг хүртэл малчинаар, 1977 оны 07 сарын 04-нөөс 1991 оны 12 сарын 30-ныг хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан. 1989 оны 10 сарын 25-ны өдөр Баянмөнх сумын архив шатаж, бичиг баримт устсан. Мөн хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. Иймд 1971 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ныг хүртэл Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.

Жишээ нь:  Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт

  1.    Нэхэмжлэл 1 хувь

            2.      Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулах/

            3.      Архивын лавлагаа

            4.  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,/Хаан банк: 5946025661, 70200 төгрөг/  

            5.      Баг, хорооны засаг даргын тодорхойлолт

            6 .     Тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт

Үүнд:  - ажилд авсан тушаал, ажлаас халагдсан тушаал,

-       мэргэжлийн үнэмлэх,

-       цалингийн тодорхойлолт,

-       ажлын цагийн бүртгэл,

-       баярын бичиг, сайшаалын үнэмлэх,

-       үйлдвэрчний эвлэлийн батлах,

-       ажиллаж байсан байгууллагын үнэмлэх,

-       хоёр ба түүнээс дээш гэрчийн тодорхойлолт,

-       гэрч асуулгах хүсэлт,

Нэхэмжлэл гаргасан:                            Д.Хангай

Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.

Õýíòèé àéìãèéí Áîð-ªíäºð ñóì äàõü

ñóì äóíäûí ø¿¿õýä íýõýìæëýë

ãàðãàõ íü:

2017.02.15                                                                  Бор-Өндөр сум

Íýõýìæëýã÷:    Áîð-ªíäºð õîòûí 2-ð õîðîî 53-ð áàéðíû 18 òîîòîä  îðøèí ñóóõ Цагаан îâîãò Жаргалын Баярмаа.

Утас:……………….

Õàðèóöàã÷:  …………………..ХХК

Утас:………………

Íýõýìæëýëèéí øààðäëàãà: Àæèëä ýã¿¿ëýí òîãòîîæ, àæèëã¿é áàéñàí õóãàöààíû öàëèí ãàðãóóëàõ

Íýõýìæëýëèéí óòãà:    Жаргалын Баярмаа миний бие 2008 оны 01 сарын 01-ний өдөр ……………………ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, менежерийн ажилд орсон. Гэтэл 2008 оны 08 сарын 12-ны өдрийн 04 тоот захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.……………………ХХК нь намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин ……………………төгрөгийг ………………..ХХК-наас гаргуулж өгнө үү?

 Нэхэмжлэлд хавсаргасан материал:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулах/
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ÕÀÀÍ áàíê 5946025661/
  4. Хөдөлмөрийн гэрээ
  5. Ажилд томилсон тушаал
  6. Ажлаас халагдсан тушаал
  7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар батлуулах/

Íýõýìæëýë ãàðãàñàí: ..................../Ж.Баярмаа/

Õýíòèé àéìãèéí Áîð-ªíäºð ñóì äàõü

ñóì äóíäûí ø¿¿õýä íýõýìæëýë

ãàðãàõ íü:

2017.02.15                                                                           Бор-Өндөр сум

Нэхэмжлэгч: .......................... сумын 3-р багын дундсайханы 2-р гудамж 05 тоотод оршин суух Боржигон овгийн Балдангийн Дорж

Утас: .............. /РД: ................./

Хариуцагч: Хүрмэн сумын Хүрмэн багийн Зүлэгтэй гэдэг газар нутаглах Тайж овгийн Дуламын Бат Утас: ............... /РД: ............../

Нэхэмжлэлийн шаардлага:120 000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн агуулага: Д.Бат нь 2010 оны 11 сард хүнсэнд зориулж атан тэмээ зээлээр худалдана уу гэсэн саналыг үндэслэн бичгээр гэрээ хийж тарга хүчээр сайн атан тэмээг 120.000 төгрөгөөр үнэлж өгсөн юм. Гэрээ ёсоор 2011 оны 10 сарын дотор үнийг нь өгнө гэж тохирсон боловч Д.Бат нь өнөөг хүртэл тэмээний үнийг өгөлгүй мөнгөний боломжгүй байна гэсээр намайг хохироосоор байна. Иймд Д.Батаас 1 тэмээний үнэ 120.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан .........................Б.Дорж 

    Нэхэмжлэлд хавсаргасан баримт:

1. Д.Баттай хийсэн гэрээний нэг хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хаан банк  5946025661/

3. Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно

4. Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/

5.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт

Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.

 

3 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж

Төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх шилжихтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "хураамж" гэх /гэнэ.

4 дүгээр зүйл. Хураамж төлөгч

Энэ хуульд заасан хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон аж ахуйн нэгж, байгууллага нь хураамж төлөгч байна.

5 дугаар зүйл. Хураамж хураах үйлчилгээний төрөл

Хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:

1/ шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;

2/ нотариатын үйлчилгээ үзүүлэх;

3/иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хийх, паспорт, зөвшөөрөл, виз олгох;

4/ консулын үйлчилгээ үзүүлэх;

5/ тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;

6/ буу бүртгэх; II сонин, сэтгүүл бүртгэх; 8/ аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх;

9/ гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгох;

10/тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох;

11/ шинэ бүтээл.бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээ бүртгэх; /Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12/ зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг бүртгэх;

13/ үнэт цаасны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, бүртгэх;

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

7 дугаар зүйл.Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

7.1.Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/
0-130 000 4550 төгрөг.
130 001-650 000 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.
650 001-1 300 000 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.
1 300 001-13 000 000 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.
13 000 001-ээс дээш 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.3.хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Шүүх хуульд заасны дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчдын эд
хөрөнгийн байдлыг харгалзан хураамж төлөх хугацааг хойшлуулж, тэднийг
хураамжаас чөлөөлөх буюу төлөх хураамжийн хэмжээг багасгаж болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Хаан банкны 5946025661 тоотдансанд тушаана.

Төсөөтэй мэдээлэл

Иргэдээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэх, хэрэгхянан шийдвэрлэх хугацаа, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагаа

Шүүгчийн туслах, нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандарт нийцэж байгааг хянан үзэж авах ба нэхэмжлэлийг бүртгэн авч харъяалах шүүгчид хүлээлгэн өгнө.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх болон үүсгэхээс татгалзах үндэслэлүүдийг хянан үзнэ.

Иргэний хэрэг үүсгэх үндэслэл

Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно.

1.  Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд
оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;

2.  Бусдын эрх,  эрх чөлөө,  ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар
олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл;

3. Онцгой   ажиллагааны   журмаар   хянан   шийдвэрлүүлэхээр   хуульд  заасан   асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;

4. Захиргааны   хэрэг   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   4.1,   4.2-т   зааснаас   бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;

5. Хуульд заасан бусад үндэслэл
Иргэний хэрэг үүсгэхээс татгалзах үндэслзл

1. Иргэний   хэрэг   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   13   дугаар   зүйлд   заасан   хэргийн харъяалал зөрчсөн

2.  Шүүхийн харъяалал зөрчсөн

3.  Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч
зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой

4.  Нэхэмжлэгч эрх зүйн бүрэн чадамжгүй байвал

5.  Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан

6. нэхэмжлэлд  дурьдсан   үйл  баримт  зохигчийн   гэм   буруугийн  талаар  хуулийн  хүчин төгөлдөр    шүүхийн   болон   арбитрын    шийдвэр   эсхүл   нэхэмжлэлийг   хүлээн   авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа

7. зохигчийн   маргаж  байгаа   зүйл   ба   түүний   үндэслэлийн  талаарх  өөр   хэргийг  шүүх шийдвэрлэж байгаа

8.  уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн жэурмаар шалгаж байгаа эсэх

9.  хариуцагчийн хаяг тодорхойгүй

10. зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчил шилжээгүй

11. нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол

Дээрх   үндэслэлийн   аль   нэг   тогтоогдвол   нэхэмжлэлийг  хүлээн   авахаас   татгалзаж   шүүгч захирамж  гаргана.  Уг  захирамжиндаа  нэхэмжлэлийг хүлээн  авахад  гарч  буй  зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол иргэний хэрэг үүсгэж

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа гэдэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу

өмгөөлөгчид шаардлага буюу татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох

үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

хэргийн  оролцогчийн  гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй  гэж үзвэл хүлээн  авч  гэрч  асуух, шинжээч томилох, туршилт, үзлэг хийх, таньж олуулах гэх мэт ажиллагааг явуулахыг хэлнэ.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол нэхэмжлэлийг хүлээн

авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааг явуулна.

Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулдаг

-   зохигч,   гуравдагч   этгээд,   тэдгээрийн   төлөөлөгч   буюу   өмгөөлөгчид   шаардлага   ба татгалзлаа  үндэслэж буй  нотлох баримтаа  өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх,

- нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

-  хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй
шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс,
орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт,
үзлэг хийх, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох
баримтыг шүүх бүрдүүлнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа

-  Иргэдээс ирүүлсэн нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногт

-  давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч
хэргийг хүлээж авснаас хойш 
30 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.

Шаардлагатай гэж үзвэлдээрх хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Нэхэмжлэлийг хагриуцагчид гардуулах

Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа нийслэлд хоногийн, орон нутагт 14хоногийн дотор тус тус гардуулна.

Хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авнаас хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзасан тухай тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэлийг хүлээн авсан боловч зөвшөөрсөн болон татгалзасан хариу тайлбараа хугацаандаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэдэг болохыг анхаарах нь хэрэгтэй юм.

Өргөдөл, гомдол гэж юу вэ?

"Өргөдөл" гэж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

"Санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг хэлнэ.

"Мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлнэ.

Өргөдөл, гомдол гаргах хэлбэр

Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна. Харин төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.

Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.

Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргажболно.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

1/ өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3/ төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

4/ өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Хэрэв өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол өргөдөл, гомдол гаргах шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Шийдвэрт гомдол гаргах

Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана. Зохих дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, захиргааны байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөөгүй зэрэг тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Өргөдөл, гомдол гэж юу вэ?

"Өргөдөл" гэж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

"Санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг хэлнэ.

"Мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлнэ.

Өргөдөл, гомдол гаргах хэлбэр

Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна. Харин төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.

Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.

Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргажболно.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

1/ өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3/ төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

4/ өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Хэрэв өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол өргөдөл, гомдол гаргах шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Шийдвэрт гомдол гаргах

Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана. Зохих дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, захиргааны байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөөгүй зэрэг тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Манай зочид

Өнөөдөр 119

Өчигдөр 43

Энэ 7 хоног 162

Энэ сар 2238

Нийт 601041