Нэхэмжлэлийн бүрдүүлбэр
- Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа.
- Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
- Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
- Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт
- Нэхэмжлэлийн үнэ
- Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
- Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт
- Хэрэв таны нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.
- Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
/ИХШХШ тухай хуулийн 62 дугаар зүйл/
- Нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах зүйлийг хуульд дэлгэрэнгүй заасан байна. Энэ зүйлд заасан шаардлага бүх төрлийн нэхэмжлэлд хамааралтай болно.