Õýíòèé àéìãèéí Áîð-ªíäºð ñóì äàõü
ñóì äóíäûí ø¿¿õýä íýõýìæëýë
ãàðãàõ íü:
2017.01.04 Бор-Өндөр сум
Нэхэмжлэгч: ................................ сумын 1-р багийн дунд сайханы 7-р гудамжны 10 тоотод оршин суух Тайж овгийн Доржийн Нандинцэцэг Утас: ................. /РД: ....................../
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян овоо сумын төвд оршин суух Дархан овгийн Болдын Наранбаатар Утас: ....................... /РД: ..................../
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон эд хөрөнгийн маргаан шийдүүлэх тухай
Нэхэмжлэлийн агуулга: Наранбаатартай 1988 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж амьдарч байна. Наранбаатартай гэр бүл болсноос хойш 1989 оны 12-р сарын 10-ны өдөр хүү Н.Оргил, 1993 оны 2-р сарын 10 ны өдөр охин Н.Хулан нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна.Наранбаатар нь сүүлийн жилүүдэд архи их ууж ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж хэрүүл маргаан тасрахгүй амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул Нара нбаатартай гэрлэлтэй цуцлуулж хүү Н.Оргил, охин Н.Хулан нараа өөрийн асрамжиндаа авч Б.Наранбаатраас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна.
Мөн бид хамтран амьдарснаас хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар 1 ширхэг, хувийн орон сууц, машин гэх мэт эд хөрөнгүүдийг хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон бөгөөд эдгээр хөрөнгөнөөс газар, орон сууцаа хүүхдүүдийнхаа ирээдүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс өөрийн эзэмшилдээ авах хүсэлтэй байна.
Эдгээр эд хөрөнгүүдээ /газар 8 сая, орон сууц 22 сая/ нийт 30 сая төгрөгөөр үнэлэж байна.
Нэхэмжлэл гаргасан .......................... Д.Нандинцэцэг
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1. Гэрлэлтийн баталгааны хувь/батлуулах/
2. Хаан банкны / 5946025661/ дансанд 70200 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамж/
3. Хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарлаж батлуулах
4. Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн бичиг
5. Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно
6. Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/
7. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2017-01-15 Бор-Өндөр сум
Нэхэмжлэгч: .................................. сумын 1-р багийн дунд сайханы 7-р гудамжны 10 тоотод оршин суух Тайж овгийн Доржийн Нандинцэцэг Утас: ................. /РД: ....................../
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян овоо сумын төвд оршин суух Дархан овгийн Болдын Наранбаатар Утас: ....................... /РД: ..................../
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн агуулга: Наранбаатартай 1988 оноос өнөөдрийг хүртэл хавтран амьдарч байна. Бид хатран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 1989 оны 12-р сарын 10-ны өдөр хүү Н.Оргил, 1993 оны 2-р сарын 10 ны өдөр охин Н.Хулан нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна.Наранбаатар нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч, согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул хариуцагч Наранбаатараасхүү Н.Оргил, охин Н.Хулан нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна.
Наранбаатар бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул хүү Н.Оргил охин Н.Хулан нарт тэтгэлэг тогтоолгож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан .......................... Д.Нандинцэцэг
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарлаж батлуулах
2. Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн бичиг
3. Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно
4. Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/
5. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2017.02.26 Áîð-ªíäºð сум
Íýõýìæëýã÷: Áîð-ªíäºð сум 2-ð баг 53-ð áàéðíû 18 òîîòîä îðøèí ñóóõ Цагаан îâîãò Жаргалын Баярмаа.
Утас:……………….
Õàðèóöàã÷: Бор-ªíäºð сум 2-ð баг 54-ð áàéðíû 19 òîîòîä îðøèí ñóóõ Ширээ овогт Анхбаярын Бат
Утас:………………
Íýõýìæëýëèéí øààðäëàãà: Ýöýã òîãòîîëãîæ, õ¿¿õäèéí òýòãýëýã ãàðãóóëàõ
Íýõýìæëýëèéí óòãà: Жаргалын Баярмаа миний бие 1990 оны 10 сард Анхбаярын Баттай танилцаж, хамтран амьдрах болсон. Бид нарын хамт амьдрах хугацаанд 1992 оны 10-р сарын 01-нд хүү Баярхүү, 1996 оны 07-р сарын 14-нд охин Саран нар тус тус төрсөн. Анхбаярын Батын зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон учир Анхбаярын Батыг хүү Баярхүү, охин Саран нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү?
Íýõýìæëýëä хавсаргасан материал:
- Íýõýìæëýë 2 õóâü
- Óëñûí òýìäýãòèéí õóðààìæ òºëñºí áàðèìò/Õààí áàíê 5946025661 дансанд 70200 төгрөг тушаана/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
- 18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж байгааг, эсхүл өвчтэй ямар өвчтэй болох талаарх өрхийн эмчийн тодорхойлолт
- 16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
Íýõýìæëýë ãàðãàñàí: ....................Ж.Баярмаа
Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2017-02-15 Бор-Өндөр сум
Нэхэмжлэгч: ............................................ сумын Баян багийн Өлзийт гэдэг газар нутаглах Боржигон овгийн Доржийн Дулам. Утас: ............./РД: ..................../
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн агуулага: Д.Чимгээ миний бие Х.Баатартай 2011 онд танилцаж улмаар 2012.04.07 хүү Б.Оргил мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтэй батлуулаагүй байсан бөгөөд Х.Баатар хүүгээ мэндэлснээс хойш 2 сарын дараа өвчнөөр нас барсан. Ингээд хүү Б.Оргилд хагас өнчний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас уг тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд намайг Х.Баатартай хамтын амьдралтай байсныг мэдэх М.Мандах, О.Сайнгэрэл нарыг гэрчээр асууж хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан: ..............................Д.Дулмаа
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1.Нас баралтын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /батлуулах/
2.Хамтран амьдарч байсныг гэрчлэх 2 хүний тодорхойлолт /ирэгний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт /
3.Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг Хаан банкны 5946025661 дансанд тушаасан баримтаа хавсаргана.
4.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /батлуулах/
5.Нэхэмжлэлийг 1 хувь бичиж болно.
6.Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/
7.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь
сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь:
2017.01.16 Бор-Өндөр сум
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багт оршин суух, Тугчин овогт Дамбын Хангай.
Утас: . . . . . . . . . . . .
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн утга: Миний бие Д.Хангай нь 1971 оны 06-р сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд малчинаар ажилд орсон. 1971 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1977 оны 07 сарын 03-ныг хүртэл малчинаар, 1977 оны 07 сарын 04-нөөс 1991 оны 12 сарын 30-ныг хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан. 1989 оны 10 сарын 25-ны өдөр Баянмөнх сумын архив шатаж, бичиг баримт устсан. Мөн хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. Иймд 1971 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ныг хүртэл Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.
Жишээ нь: Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт
- Нэхэмжлэл 1 хувь
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулах/
3. Архивын лавлагаа
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,/Хаан банк: 5946025661, 70200 төгрөг/
5. Баг, хорооны засаг даргын тодорхойлолт
6 . Тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт
Үүнд: - ажилд авсан тушаал, ажлаас халагдсан тушаал,
- мэргэжлийн үнэмлэх,
- цалингийн тодорхойлолт,
- ажлын цагийн бүртгэл,
- баярын бичиг, сайшаалын үнэмлэх,
- үйлдвэрчний эвлэлийн батлах,
- ажиллаж байсан байгууллагын үнэмлэх,
- хоёр ба түүнээс дээш гэрчийн тодорхойлолт,
- гэрч асуулгах хүсэлт,
Нэхэмжлэл гаргасан: Д.Хангай
Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.
Õýíòèé àéìãèéí Áîð-ªíäºð ñóì äàõü
ñóì äóíäûí ø¿¿õýä íýõýìæëýë
ãàðãàõ íü:
2017.02.15 Бор-Өндөр сум
Íýõýìæëýã÷: Áîð-ªíäºð õîòûí 2-ð õîðîî 53-ð áàéðíû 18 òîîòîä îðøèí ñóóõ Цагаан îâîãò Жаргалын Баярмаа.
Утас:……………….
Õàðèóöàã÷: …………………..ХХК
Утас:………………
Íýõýìæëýëèéí øààðäëàãà: Àæèëä ýã¿¿ëýí òîãòîîæ, àæèëã¿é áàéñàí õóãàöààíû öàëèí ãàðãóóëàõ
Íýõýìæëýëèéí óòãà: Жаргалын Баярмаа миний бие 2008 оны 01 сарын 01-ний өдөр ……………………ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, менежерийн ажилд орсон. Гэтэл 2008 оны 08 сарын 12-ны өдрийн 04 тоот захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.……………………ХХК нь намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин ……………………төгрөгийг ………………..ХХК-наас гаргуулж өгнө үү?
Нэхэмжлэлд хавсаргасан материал:
- Нэхэмжлэл 2 хувь
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулах/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ÕÀÀÍ áàíê 5946025661/
- Хөдөлмөрийн гэрээ
- Ажилд томилсон тушаал
- Ажлаас халагдсан тушаал
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар батлуулах/
Íýõýìæëýë ãàðãàñàí: ..................../Ж.Баярмаа/
Õýíòèé àéìãèéí Áîð-ªíäºð ñóì äàõü
ñóì äóíäûí ø¿¿õýä íýõýìæëýë
ãàðãàõ íü:
2017.02.15 Бор-Өндөр сум
Нэхэмжлэгч: .......................... сумын 3-р багын дундсайханы 2-р гудамж 05 тоотод оршин суух Боржигон овгийн Балдангийн Дорж
Утас: .............. /РД: ................./
Хариуцагч: Хүрмэн сумын Хүрмэн багийн Зүлэгтэй гэдэг газар нутаглах Тайж овгийн Дуламын Бат Утас: ............... /РД: ............../
Нэхэмжлэлийн шаардлага:120 000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн агуулага: Д.Бат нь 2010 оны 11 сард хүнсэнд зориулж атан тэмээ зээлээр худалдана уу гэсэн саналыг үндэслэн бичгээр гэрээ хийж тарга хүчээр сайн атан тэмээг 120.000 төгрөгөөр үнэлж өгсөн юм. Гэрээ ёсоор 2011 оны 10 сарын дотор үнийг нь өгнө гэж тохирсон боловч Д.Бат нь өнөөг хүртэл тэмээний үнийг өгөлгүй мөнгөний боломжгүй байна гэсээр намайг хохироосоор байна. Иймд Д.Батаас 1 тэмээний үнэ 120.000 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэл гаргасан .........................Б.Дорж
Нэхэмжлэлд хавсаргасан баримт:
1. Д.Баттай хийсэн гэрээний нэг хувь
2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хаан банк 5946025661/
3. Нэхэмжлэлийг 2 хувь бичсэн болно
4. Иргэний үнэмлэхийн хуулбар /батлуулах/
5.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт
Анхаарах зүйл: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай /3 см/ зай үлдээж бичих.