×

Warning

JFTP: :write: Bad response

Давж заалдах болон хяналтын журмаар хэрхэн гомдол гаргах вэ?

Өргөдөл, гомдол гэж юу вэ?

"Өргөдөл" гэж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

"Санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг хэлнэ.

"Мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлнэ.

Өргөдөл, гомдол гаргах хэлбэр

Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна. Харин төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.

Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.

Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргажболно.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

1/ өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3/ төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

4/ өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Хэрэв өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол өргөдөл, гомдол гаргах шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Шийдвэрт гомдол гаргах

Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана. Зохих дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, захиргааны байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөөгүй зэрэг тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Rate this item
(0 votes)
Login to post comments

Манай зочид

Өнөөдөр 113

Өчигдөр 43

Энэ 7 хоног 156

Энэ сар 2232

Нийт 601035